Тавантолгойн цахилгаан станцын даргаар Г.Тэнгэрийг томиллоо

Тавантолгойн цахилгаан станцын даргаар Г.Тэнгэрийг томиллоо

Гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэрийг Тавантолгойн цахилгаан станцын захирлаар томилжээ. Тавантолгой цахилгаан станцыг барьж байгуулснаар Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон уурхайнаас гадна Өмнөговийн сууринг тогоор хангах бүрэн боломжтой болох юм. 

Хамгийн сүүлд 2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Тавантолгой цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэр гаргасан юм.

Г.Тэнгэр нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 2006 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2016 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль төгсч, Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Франц, орос, англи хэлний мэдлэгтэй, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой, гадаад харилцааны салбарт 11 жил ажилласан юм.