Меган Маркл 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Меган Маркл 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Их Британийн ханхүү Харригийн эхнэр, Сассекийн гүнгийн хатан Меган Маркл ирэх 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа тухай түүний дотны найзууд мэдээлжээ.

Тэрбээр Их Британийн ханхүү Харритай гэрлэж, Сассексийн гүнгийн ахайтан болсон ч АНУ-ын иргэншлээсээ татгалзаагүй нь үүнтэй холбоотой гэж эх сурвалжууд баталсан байна.

Мөн Меган энэ оны эхээр дуулиан шуугиан тарин байж, ханхүү Харриг дагуулан Их Британийн эзэн хааны гэр бүлээс өрх тусгаарласан нь ч үүнтэй холбоотой гэжээ. Энэ мэдээлэл үнэний ортой байж магадгүй болохыг Харри, Меган нар энэ сарын 23-нд цацсан бичлэгээрээ баталсан юм. Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан бичлэг цацсан нь олны дургүйцлийг хүргэв. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хааны гэр бүлийн гишүүд улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй гэдэг журмыг Харри, Меган нар зөрчсөн хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: Vanity Fair