Өнөөдөр бич өдөр

Аргын тооллын 7 сарын 10, Буд гараг. Билгийн тооллын 8, Тэргүүн дагуул одтой, шар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт  мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.               




Улаанбаатарт 8 градус дулаан байна

23 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

23 цагийн өмнө