НААДМЫН ХӨТӨЛБӨР: Өнөөдөр Дээлтэй монгол болно

НААДМЫН ХӨТӨЛБӨР: Өнөөдөр Дээлтэй монгол болно

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын өнөөдрийн буюу долоодугаар сарын 10-ны өдрийн хөтөлбөрийг хүргэж байна.

08.00-11.00 цагт Хязаалан насны морьдын уралдаан – Хүй долоон худагт

08.00-22.00 цагт Шагайн харвааны хэсгийн тоглолт – Шагайн асарт

08.30-14.30 цагт Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг – Сурын талбайд

10.00-11.00 цагт Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал – Жанжин Д.Сүхбаатарын талбайд

10.00-18.00 цагт Монголын сайхан орон шилдэг бүтээлийн үзэсгэлэн – Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн байр

13.00-13.30 цагт Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол – Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00 -18.00 цагт Дээлтэй Монгол наадам – Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00-16.30 цагт Шүдлэн насны морьдын уралдаан – Хүй долоон худагт

14.30-20.30 цагт Үндэсний сурын хана харвааны дунд өрөг – Сурын талбайд

15.00 ; 18.00 цагт Төрийн хүндэтгэлийн концерт – Нийслэлийн Соёлын төв өргөө

20.00 цагт Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол – Жанжин Д.Сүхбаатарын талбайд