ФОТО: Төрийн гурван өндөрлөг нум эвшээлгэж, сум тавив

ФОТО: Төрийн гурван өндөрлөг нум эвшээлгэж, сум тавив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 81, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоны дараа сурын талбайгаар зочлов. МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Шадар сайд Г.Занданшатар нар нум эвшээлгэж сум тавилаа.

Эртний сайхан уламжлалын дагуу дуут сумаар гурвантаа харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ. Энэ наадмаар шадар сайд сур харвасан нь онцлогтой байлаа. Ерөнхийлөгчийн харвасан сум байгаа оносон бол Шадар сайдын сум энэ удаад оносонгүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ