Аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд нар түрүү, үзүүр булаалдана

2019-07-12 20:16

ВИДЕО: Улсын арслан Э.Оюунболд түрүүлж “Улсын аварга” цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаан өндөрлөлөө.

Энэхүү барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж "Монгол Улсын аварга" цолны хүртлээ. Тэрээр ийнхүү 26 насандаа хоёр дахь удаагаа Үндэсний их баяр наадмаар түрүүлж Монгол Улсын 24 дэх аварга хэмээх эрхэм алдарыг хүртэж байна. Харин Увс аймгийн Ховд сумын уугуул Монгол Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ

2019-07-12 19:51

Аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд нар түрүү, үзүүр булаалдана

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны наймын даваанд Улсын аварга Н.Батсуурь Улсын гарьд Б.Гончигдамбаар найм давсан бол,  Улсын арслан Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдоржоор найм давж энэ жилийн наадмын үзүүр, түрүүнд барилдахаар болоод байна.

НАЙМЫН ДАВААНЫ ДАВАА, УНАА:

У.ав Н.Батсуурь /давсан/   – У.г Б.Гончигдамба /унасан/

У.ар Э.Оюунболд /давсан/ – У.ар Ц.Содномдорж /унасан/