АНУ-ын Мичиган мужийн Детройт хотод хоёр морийг нийтийн тээврийн автобусанд оруулж буй бичлэг цахим орчинд тархжээ.
ВИДЕО:
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 7-нд хотын Seven Mile Road болон Strasburg Street-ийн орчимд хоёр хүн эмээлтэй хоёр морио Детройтын нийтийн тээврийн автобусанд оруулсан байна. Тэд морьдоо автобусны урд хаалгаар оруулж, зорчигчдын суудлын дундуур явуулан хойд хаалгаар буулгажээ.
Морьдын эзэн, Urban City Cowboys байгууллагын хамтран үүсгэн байгуулагч Жордан Уильямс автобусанд морьдоо оруулсан нь санаандгүй тохиолдол байсан бөгөөд Детройт хотын хар арьст ковбойчууд, морин спорт сонирхогчдын талаар олон нийтийн анхаарлыг татах зорилготой байсныг тайлбарлажээ. Харин Детройтын Нийтийн тээврийн газар уг үйл явдлыг тээврийн хэрэгслийн дотоод журамд нийцээгүй, зорчигчдын болон амьтдын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэн шалгаж эхэлсэн байна. Тус байгууллагын журмаар нийтийн автобусанд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд туслах тусгай сургалттай амьтдыг авч явахыг зөвшөөрдөг аж.