Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа "Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа. Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүний төлөө, хүндээ ойр ажиллав. Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье" хэмээн бичжээ.

Түүний оронд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар шилжүүлэн томилох асуудал яригдаж буй.