БИДНИЙ ТУХАЙ: Монгол улс Бразилд үйлдвэрлэсэн томуугийн вакцины туршилтын улс болсон уу

БИДНИЙ ТУХАЙ: Монгол улс Бразилд үйлдвэрлэсэн томуугийн вакцины туршилтын улс болсон уу

Сэрүүний улирал эхэлж манай зарим иргэд болон хүүхэд багачууд томуугийн эсрэг вакцинаа хийлгэж эхлээд буй. Энэ талаар манай албаныхан мэдээлэхдээ "ДЭМБ-аас Бразил улсад үйлдвэрлэсэн (Butantan) томуугийн гурван вирус /А хүрээний H1N1 болон H3N2, В хүрээний/-ийн эсрэг дархлаа үүсгэдэг вакциныг Монгол улсад дэмжлэг болгон гардуулан өгсөн" гэж мэдэгдсэн.

Гэтэл Бразил улс нь энэхүү вакцинаа "Монгол, Филиппин гэсэн зөвхөн хоёрхон улс руу анх удаагаа экспортлосон" гэж олон улсын хэвлэлүүд шүүмжилж эхлээд байна. Тодруулбал, БНХАУ-ын Циньхуа агентлагийн энэ оны наймдугаар сарын мэдээлэлд, “Бразил улсын Сан Пауло мужид байрладаг лаборатори, судалгааны төв болох "Бутантан Институт" нь 119 жилийн түүхэндээ анх удаа томуугийн эсрэг вакциныг гадаад руу экспортлож, хэрэглэгч нь Монгол, Филиппин улс болох гэж байна” хэмээн Сан Паулу мужийн захирагч Жоао Дориа мэдэгдлээ" хэмээн нийтэлжээ.

Мөн тус мэдээлэлд "300 мянган доз вакциныг Монгол руу, 250 мянган дозыг Филиппин рүү хуваарилсан бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) зөвшөөрлийг хүлээж байна” хэмээжээ.

Харин зарим иргэдийн зүгээс тус вакцины талаар бүрэн итгэлгүй байгаа бөгөөд "Монгол, Филиппин зэрэг улсууд нь Бразил улсад үйлдвэрлэсэн томуугийн эсрэг вакцины анхны туршилтын улс ийнхүү болж байна" гэж байр сууриа илэрхийлжээ.

Латин Америкийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч “Бутантан институт” нь Бразилийн Эрүүл мэндийн яамны томуугийн эсрэг кампанит ажилд нь зориулж жил бүр 80 сая тун вакциныг дотоодын хэрэгцээндээ зориулж үйлдвэрлэж өгдөг байна. Тэгвэл манай улсын ЭМЯ-наас “ДЭМБ-аас Бразил улсад үйлдвэрлэсэн томуугийн эсрэг дархлаа үүсгэдэг тус вакциныг Монгол улсад дэмжлэг болгон гардуулан өгсний дагуу 2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд хийнэ” хэмээн  мэдэгдээд байгаа юм.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө