Гэрийн тэжээмэл муур хоёр толгойтой могой олжээ

Гэрийн тэжээмэл муур хоёр толгойтой могой олжээ

АНУ-ын Флорида мужид гэрийн тэжээмэл муур хоёр толгойтой могой зууж гэртээ иржээ. Энэ талаар Флорида дахь зэрлэг ан амьтдыг хамгаалах хүрээлэнгийн ажилтан  Жонатан Майс CNN-д өгсөн ярилцлагадаа “Би амьтан судлалын чиглэлээр олон жил ажиллахдаа хоёр толгойтой яст мэлхий харж байсан. Гэхдээ хоёр толгойтой муур анх удаа харж байна” гэжээ. 

Хоёр толгойтой могой дэлхийд маш ховор байдаг бөгөөд өмнө нь Виржиниа мужид бүртгэгдэж байсан юм. Хоёр толгойтой могойн амьд үлдэх чадвар маш байдаг аж. Учир нь хоол идэх, зэрлэг амьтнаас зугтах, аюулаас өөрийгөө хамгаалах зэрэг үйлдэлд шийдвэр гаргахад бэрхшээлтэй байдаг гэнэ. Мөн энэ төрлийн могой хоргүй байдаг ч зүү шиг маш хурц шүдтэй байдаг.

Судлаачдын тайлбарласнаар “бицефали” гэж нэрлэгддэг энэхүү үзэгдэл нь ердийн үзэгдэл биш бөгөөд үр хөврөлийн хөгжлийн үеэр хоёр монозигот ихэр салж чадахгүй байсаар толгой нь нэг биед залгагдах үзэгдэл гэжээ. “Бицефали” нь гахай, ямаа, акул зэрэг амьтдад ч тохиолддог аж.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө