ВИДЕО: Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  800 Хятадын компьютерыг эмч нарт өгөхийг Ж.Чинбүрэн гуйжээ

ВИДЕО: Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800 Хятадын компьютерыг эмч нарт өгөхийг Ж.Чинбүрэн гуйжээ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтарсан ажиллагаа явуулж 800 орчим хятад иргэнийг нэр бүхий зочид буудлуудаас саатуулсан байдаг. Тэд манай улсад цахим гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод буй. Улмаар тус хэрэгт холбогдсон БНХАУ-ын зарим иргэдэд 9-12 жилийн ял оноосон. 

Тэгвэл тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан компьютерыг эрүүл мэндийн салбарт олгож өгөөч гэж УИХ-ын гишүүн, эмч Ж.Чинбүрэн байнгын хорооны хуралдааны үеэр гуйжээ. Харин түүний гуйлтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тагнуулын Ерөнхий газраас асууж өгье гэж мэдэгдсэн байна. 

Хачирхалтай нь, тэрээр тус компютерүүдийг өрхийн эмнэлэгт ашиглуулах бололтой. Гэтэл тухайн техник, хэрэгсэл иргэдийн эрүүл мэндийн мэдээллийг бусдад дамжуулах магадлалтай, цаашлаад Хувь хүний нууцын тухай хуулийг зөрчиж магадгүй гэдгийг яагаад УИХ-ын шинэхэн гишүүн, эмч Ж.Чинбүрэн бодсонгүй вэ. Иймд түүнээс “Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800 Хятад иргэний компьютерыг гуйх хүртлээ Эрүүл мэндийн салбар доройтсон юм уу Ж.Чинбүрэн эмч, гишүүнээ” гэж асуух л үлдээд байна.