Иогийн сургалтад 30 сая төгрөг зарцуулсан Х.Бум-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Иогийн сургалтад 30 сая төгрөг зарцуулсан Х.Бум-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Сүүлийн үед Төрийн байгууллагуудын "Шилэн данс"-ны мэдээлэл олон нийтэд хүрэх болсон. Ингэснээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өмнө нь “Монголросцветмент” төрийн өмчийн үйлдвэрийн газрын орлогч даргаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр төлүүлсэн баримт ил болсон. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнд сануулах арга хэмжээ авч, улмаар сургалтын төлбөрт төлүүлсэн мөнгийг нь буцааж улсад төлүүлэхээр болсон.

Тэгвэл өөр нэг ноцтой баримт ил болсон нь ажилчдаа сарын 30 сая төгрөгийн иогийн сургалтад хамруулж, өөртөө 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн Хадгаламжийн даатгалын даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ юм. Тэгвэл түүний өнөөдөр өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.