НАСА сансраас Сахарын цөлийн модыг тоолжээ

НАСА сансраас Сахарын цөлийн модыг тоолжээ

АНУ-ын Сансар судлалын “НАСА” агентлагийн эрдэмтэд сансраас авсан гэрэл зургийн тусламжтай Сахарын цөлд ургаж буй моднуудын тоог гаргажээ. Тодруулбал, нийтдээ 1.3 сая кв.км талбайг хамарсан тус элсэн цөлд 1.8 тэрбум мод ганцаар ургаж байгаа талаарх судалгааг “Nature” сэтгүүлд хэвлүүлсэн байна.

Судалгааны багийн гишүүн, эрдэмтэн Мартин Брандт “Сахарын цөлд бидний төсөөлж байснаас илүү мод ургаж байгааг судалгаагаар харууллаа. Энэ шинэ мэдээлэл нь тус нутгийн экологийн судалгаанд чухал. Ийм судалгаа ойд модны хомстолтой тэмцэх, нүүрсхүчлийн хийн нягтралыг хэмжихэд тустай" гэжээ.

Эх сурвалж: NASA