Ус авах гэж яваад "Ерөө" голд осолдсон эмэгтэйг эрэн хайж байна

Ус авах гэж яваад "Ерөө" голд осолдсон эмэгтэйг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бурагчин багийн “Модон завод” гэдэг газар тус сумын харьяат иргэн Р /53 настай, эмэгтэй/ 10.29-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд яваад “Ерөө” голд осолдсон тухай дуудлагыг 10.29-ний өдөр Онцгой байдлын хэлтэст ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 134 км замыг туулан мөн өдрийн 21:15 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 10.30-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.