Х.Баттулга: УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай боллоо

Х.Баттулга: УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн саналаа УИХ-д өргөн барьсныг чуулганы хуралдаанд танилцуулж байна. Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа долоон төрийн байгууллагад хүргүүлж саналыг нь аваад байгаа юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг оруулахаар саналаа УИХ-д өргөн бариад байна. 

ТОДРУУЛБАЛ, 

  • УИХ-ын гишүүдийн тоог нэмж 108 болгох. 108 гишүүний 50 хувийг хувь тэнцүүлсэн байдлаар, үлдсэн 50 хувийг улсын нэг тойргоос одоогийн тогтолцоогоор сонгох.
  • Дээд шүүхийн шүүгчийн томилгоо 12 жил байх.
  • 10 мянгаас доошгүй иргэн нэгдэж нам байгуулна.
  • Нам үл хөдлөх болон ахуйн хэрэгцээнийхээс бусад үнэ бүхий хөдлөх хөрөнгө өмчлөхгүй. Намын орлогын эх сурвалж ба зарцуулалт нийтэд ил тод байна.
  • УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох зэрэг санал гаргасан юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы хуралдаанд саналаа танилцуулж үг хэлэхдээ "Та бүхэн сүүлийн арван жилийн туршид яригдаж, хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах сонгогчдын даалгаврыг биелүүлж чадваас түүхэн үүрэг хариуцлагаа биелүүлсэн гэж үзээд УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай боллоо.  Улс оронд ШИНЭ ГАРАА, ШИНЭ ЭХЛЭЛ даруй хэрэгтэй байна. Та бүхэн иргэний болон улс төрийн эр зориг гаргаж эдгээр алхмуудыг хийснээр ардчилсан түүхэнд тэмдэглэгдэн дурсагдах гавъяаг байгуулах болно.

1.3 дэх хэсэгт Монгол улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно. 

 3.3 Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хуйвалдааныг энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт халдсан гэмт хэрэг гэж үзнэ гэсэн заалтыг тусгах саналыг хүргүүлж байна" гэв. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ: