Чуулганд дотуур хувцастай суусан Ж.Бат-Эрдэнэ гишүүн хоолыг албаны хувцастай хийж шүүмжлүүлэв

Чуулганд дотуур хувцастай суусан Ж.Бат-Эрдэнэ гишүүн хоолыг албаны хувцастай хийж шүүмжлүүлэв

УИХ-ын чуулган энэ долоо хоног /2020.11.13/-т цахимаар хуралдаж 2021 оны Улсын төсвийг баталсан юм. Товчхондоо УИХ-ын гишүүдийн ихэнх нь тус хуралд гэрээсээ оролцож, саналаа өгсөн гэсэн үг юм.  

Харин энэ үеэр Булган аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн хуралдааны үеэр “дотуур хувцас”-тайгаа босож явсан нь иргэдийн шүүмжлэл, наргианд өртөөд байна. Түүнийг иргэд “Улсын төсвийг бандагатайгаа баталсан анхны УИХ-ын гишүүн Булган аймгийнх байлаа. Анхдагчдын өлгий нутаг гэдэг нь аргагүй үнэн юм" гэж” гэж шүүмжилж, наригаж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл ийнхүү шүүмжлэлд өртсөн тэрээр удалгүй цагаан цамц, өмдтэй албаны зургаа “Хүүхдүүдийнхээ дуртай шарсан төмсийг нь хийж өгье дөө” гэсэн тайлбартай нийтэлсэн нь мөн л иргэдийн шүүмжлэлийг дагуулсан юм. Тодруулбал, түүнийг дуурайсан шоглосон зурагт олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж эхэлсэн. Учир нь иргэд төрийн түшээдээс өндөр ёс зүй шаардах болсоны нэг илрэл нь энэ юм.