ТАНИЛЦ: Улаанбаатарын замын хөдөлгөөнд тусгай зөвшөөрлөөр оролцох байгууллагуудын жагсаалт

ТАНИЛЦ: Улаанбаатарын замын хөдөлгөөнд тусгай зөвшөөрлөөр оролцох байгууллагуудын жагсаалт

Улсын онцгой комиссоос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл  хорио тогтоох  шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон  автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй.

Зөвхөн нэр бүхий 13 салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт  ажиллагсдад дээрх  хязгаарлалт хамаарахгүй.

Гэхдээ албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зөвхөн тусгай зөвшөөрөлтэй автомашинтайгаар замын хөдөлгөөнд  оролцох юм. Уг тусгай зөвшөөрлийг өчигдрөөс хязгаарлалтад  ороогүй албан байгууллагуудад тарааж эхэлсэн бөгөөд аль салбарт ажилладгаас хамааран тусгай зөвшөөрлөө очиж авах газруудыг мөн хуваарилсан байна. 

  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан          
  • Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга      
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж,                       
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөений төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/              
  • Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага      
  • Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал  
  • Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар             
  • Банкны төлбөр тооцоо
  • Оршуулгын үйл ажиллагаа        
  • Өвөлжилтийн бэлтгэл ажпын хүрээнд өвс, тэжээлийн неөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт        
  • Шүүх, прокурорын байгууллага              
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/         
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,“Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс