Нөөцийн мах борлуулж буй цэгүүдэд хүн хоорондын зай барих зохицуулалт хийж байна

Нөөцийн мах борлуулж буй цэгүүдэд хүн хоорондын зай барих зохицуулалт хийж байна

Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн 15 цэгт борлуулж эхэлсэн. Ингэхдээ гадаа талбайд зарж байгаа юм.

Харин тус цэгүүдэд мах авах иргэдийн урт дараалал үүсэж, коронавирусийн халдвар хамгааллын дэглэм алдагдах нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан халдвараас сэргийлэх дэглэмийг сахиулахаар цагдаагийн албан хаагчид болон мэргэжлийн хяналт газрын байцаагчид, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагчид газар дээр нь ирж ажиллаж байна.

Иймд иргэд тус цэгүүдээр үйлчдүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж, дэг журамтай байхыг анхааруулж байна.