Нийслэлд батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 909 хүний шинжилгээнд халдвар илрээгүй

Нийслэлд батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 909 хүний шинжилгээнд халдвар илрээгүй

ЭМЯ-наас 17:00 цагийн ээлжит мэдээлээ хийж, шинжилгээний хариунуудыг зарлалаа.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдөр 11:00 цагаас хойш ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 98 хүнд, Дорнод аймгийн нэгдсэн лабораторд 68 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд тус тус халдвар илрээгүй.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид нийслэлийн нэгдүгээр хавьталд 909 хүний шинжилгээ хийхэд өглөө 750 хүний шинжилгээ сөрөг гарсан бол үлдсэн 159 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарлаа. Хоёрдугаар хавьтлын 5,314 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Үүнээс 1,394 хүний шинжилгээ сөрөг гарлаа.

Нийслэл болон Сэлэнгэ аймагт тандалт судалгаа үргэлжилж байна” гэж мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө