Амны хаалттай хүн халдвар авсан ч маш хөнгөн тусдаг тухай судалгаа гарчээ

Амны хаалттай хүн халдвар авсан ч маш хөнгөн тусдаг тухай судалгаа гарчээ

Японы NHК телевизээс олон улсад нийтлэгдсэн коронавирус цар тахлын халдвараас сэргийлэх сэдэв бүхий 200 мянга гаруй судалгааны өгүүллийн өгөгдлийг танилцуулжээ. Үүнээс хамгийн их анхаарал татаж буй судалгаа нь амны хаалт зүүж байгаад халдвар авсан иргэн маш хөнгөн тусаад эдгэдэг гэсэн судалгаа байжээ.

Тодруулбал, амны хаалттай байх үедээ халдвар авсан бол 92.3 хувь нь шинж тэмдэггүй хөнгөн тусаж, хурдан эдгэдэг байна. Улмаар бага багаар дархлаа үүсгэж, дасан зохицдог гэсэн дүгнэлтийг хийжээ. Харин амны хаалтгүй явж байгаад туссан иргэдийн 20 хувьд нь л шинж тэмдэг илрэлгүй, хөнгөн тусах магадлалтай гэж үзжээ.

Мөн судалгааны өгүүллийн өгөгдлийг хиймэл оюун ухаан AI технологиор уншуулж хамгийн их давтагдаж байгаа түлхүүр үгсийг тодруулжээ. Хамгийн их давтагдсан түлхүүр үгийн тавдугаарт "ЧИЙГ" гэдэг үг орсон байгаа нь анхаарал татаж байна. Доорх зурагт хүний хоолойн залгиур хэсэг дэх гаднын биетийг шүүлтүүр хийх чадвар чийгшил сайтай орчин болон хуурай орчинд хэр ялгаатайг харуулж байна. Хоолой ам хуурайшсан нөхцөлд гаднын биет шүүх эсийн хөдөлгөөн муудаж удааширдаг байна. Өрөөний агаарын чийгшил 40-60% байхад эсэргүүцэх чадвар хамгийн  өндөр гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн ханиаж найтаахад агаарт цацагдсан вирусээс цаашаа агаарт тархалгүй шууд газар унах хувь чийгтэй орчинд нэмэгддэг байна.