ЭМЯ: 17.00 цагаас хойш дотоодод бүртгэгдсэн халдвар 26-аар нэмэгдлээ

ЭМЯ: 17.00 цагаас хойш дотоодод бүртгэгдсэн халдвар 26-аар нэмэгдлээ

ЭМЯ-аас коронавирусийн талаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын тоон мэдээллийг танилцууллаа. Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр нийт 1305 хүн шинжилгээ хийхэд шинээр 26 шинэ тохиолдол бүртгэгдлээ. 

  • Улаанбаатар хотод-2 тохиолдол /нийт 40 тохиолдол/
  • Сэлэнгэ аймагт-19 тохиолдол/нийт 77 тохиолдол /
  • Дорноговь аймагт-1 тохиолдол /нийт 17 тохиолдол/
  • Дархан-Уул-4 тохиолдол /нийт 20 тохиолдол/ тус тус бүртгэгдлээ

Харин Говьсүмбэр, Орхон аймгуудад шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.  Монголд халдварын батлагдсан тохиолдол 608, эдгэрсэн 337, ажиглалтад 25 байна. Ажиглалт ХӨСҮТ-д 254 хүн эмчлэгдэж байна, биеийн байдал хүнд 3, хүндэвтэр 41, хөнгөн 220 хүн байна.

4-72 насны хүмүүс өвчилсөн, дундаж нас 32 байна. ДЭМБ-аас коронавирусийн халдварын нууц үе 14 хоног гэж тогтоосон. Монголд бүртгэгдсэн халдварын нууц үе 5-5.2 хоног, халдварыг эрчимтэй тараах үе 4 хоног байна. Гэр бүл, ойр дотны хүмүүст халдвар тараах эрсдэл маш өндөр байна. Нэг хүнд 7-8, цаашилбал 24 хүнд халдвар тараах эрсдэл байна.