А.Амбасэлмаа: Нийт халдвар авсан хүмүүсийн 52 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр өвдсөн байна

А.Амбасэлмаа: Нийт халдвар авсан хүмүүсийн 52 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр өвдсөн байна

Монгол улсад өнөөдрийн байдлаар 172 тохиолдол дотоодод бүртгэгдээд байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 52 хувь нь шинж тэмдэг илрэхгүй байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Тэрбээр “Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын голомтын ойрын хавьтал болох 801 хүнийг олж, тусгаарлах шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Мөн хоёрдахьч хавьтал болох 7528 хүнийг тогтоож шинжилгээ авах ажил хийгдэж байна. 

Нийт батлагдсан тохиолдлын 52 хувь нь шинж тэмдэггүй байна. Улмаар халдвар авсан хүнтэй хавьтсан, халдварын голомтод очсон хүмүүс өөрийгөө мэдэхгүй явах эрсдэлтэй юм. Тиймээс тухайн халдвар авсан хүмүүстэй харьцсан, нэр бүхий тоглолт үзвэр үйлчилгээ үзсэн хүмүүс эрүүл мэндийн хандахыг анхааруулж байна. 

Харин шинж тэмдэг илэрч буй хүмүүсийн 19 хувь нь зүрх болон уушгины архаг өвчинтэй, элэгний В С вирустэй хүмүүс байна.

Халдвар авсан хүмүүст илэрч буй эмнэл зүйн түгээмэл шинж тэмдэг нь хуурай ханиалгах байгаа тул хүмүүс томуутай андуурах тохиолдол гарах магадлалтай. Халуурах, ядрах сульдах, суулгах, үе мөч өвдөх, нүд улайх, амт үнэр мэдрэхээ болих, хоолонд дургүй болох шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмнэлгийн байгууллагад хандахыг анхааруулж байна” гэлээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө