УИХ-ын дарга Г.Занданшатар дэглэм зөрчиж, Цэцээ гүний оргилд гарсан уу

УИХ-ын дарга Г.Занданшатар дэглэм зөрчиж, Цэцээ гүний оргилд гарсан уу

Коронавирусийн цар тахлыг хүрээг хумих зорилгоор манай улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, чанга хатуу хөл хорио тогтоогоод байна. Энэ хугацаанд зөвшөөрөгдсөн 13 чиглэлийн алба хаагчид зөвхөн ажлын шугамаар зорчиж, бусад үед нийтийн газраар явахгүй, гадуур сэлгүүцэхгүй байж гэрийн дэглэмийг сахиж байна.  

Тэгвэл бүх нийтэд мөрдөгдөж байгаа энэ цаг үед бүх нийтийн хорио цээрийн дэглэмийг УИХ-ын дарга Г.Занданшатар зөрчиж, богд ууланд алхаж, Цэцээ гүний оргилд гарсан уу гэх хардлагыг нийтэд төрүүлээд байна.

Учир нь тэрээр өөрийн facebook хуудастаа “Коронавирусийн цар тахал хүн төрөлхтнийг, түүний дотор монголчууд биднийг хорио цээрийн дэглэмийг чанд сахиж бас дасан зохицож онцгой сэрэмжтэй байхаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байна. Гэхдээ халдварт вирусийн дэгдэлт зогсох өдөр ирнэ. Улс гэрийн маань дархлаа, түүх соёл, МОНГОЛ УЛСЫН ТӨРТ ЁС зууныг өртөөлөн үргэлжилсээр байх болно."Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай" 
Муу бүхэн арилж зайлах болтугай! Цэцээ гүнээс” гэж мэдэгджээ.

Харин түүний энэхүү мэдэгдлийг зарим иргэд хорио цээрийн дэглэм зөрчиж, ууланд алхлаа. Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой гэж байгаа юм. Харин зарим иргэд дэглэмээс өмнө Цэцээ гүний оргилд гарсан байхыг үгүйсгэхгүй зэргээр байр сууриа илэрхийлж байгаа юм.