Д.Сумъяабазар: Голомтуудын хавьтлуудыг хумьж чадвал спорт, соёл урлаг гэх мэт олон нийтийн үйлчилгээний газруудыг нээнэ

Д.Сумъяабазар: Голомтуудын хавьтлуудыг хумьж чадвал спорт, соёл урлаг гэх мэт олон нийтийн үйлчилгээний газруудыг нээнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хориог цуцалсан тохиолдолд сургалтын газрууд, фитнесс, спортын байгууллагын үйл ажиллагааг хэрхэх талаар асуухад тэрээр

“2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “Covid-19”-ийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс захирамж гаргасан. Энэхүү захирамжийн дагуу соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олон нийтийг хамарсан бөөгнөрөл үүсгэж болох газруудын үйл ажиллагааг зогсоосон байгаа. Үргэлжлүүлэн үүнтэй нийцүүлсэн хэд хэдэн захирамжийг мөн гаргасан. Коронавирусийг хяналтдаа авчихвал бүх зүйл хэвийн байдалд орно гэсэн байдлаар асуудалд хандаж боломжгүй. Одоогоор нэг, хоёрдугаар голомтын хавьтагч нараас тохиолдол нэмэгдэж байна.

Тодруулбал, нэмж голомтлогдоогүй хэдий ч гурав дахь, дөрөв дэх хавтьлуудын тохиолдол нэмэгдэж байна. Бид үүнийг хумихаар ажиллаж байгаа.  Нийтэд үйлчлэх спорт, саун, фитнесс, иога зэргийг үе шаттайгаар нээх ажил үүний үр дүнгээс шалтгаална.

Түүнээс биш шууд захирамжийг цуцалж, хүчингүй болгох боломжгүй. Бид хотын нөхцөл байдалд уялдуулж аливааг зохицуулна” гэв. 




Т.Ананда: Сэтгэл зүйн хувьд хэцүү байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ