ЦЕГ: 16 настай охиныг хөнөөж, цогцосыг гудамжинд хаясан 18 настай иргэн Г-г илрүүллээ

2020-11-24 17:01

ЦЕГ: 16 настай охиныг хөнөөж, цогцосыг гудамжинд хаясан 18 настай иргэн Г-г илрүүллээ

Өнгөрөгч шөнө өсвөр насны охины амь насыг хохироогоод, цогцсыг  мөчилж шуудайнд хийсэн онц ноцтой хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, гэмт хэрэгтнийг яаралтай эрэн сурвалжилж эхэлсэн талаар бид өнөөдөр мэдээлсэн. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газраас “Гэрээсээ гараад ор сураггүй алга болсон 16 настай охины амь насыг онц харгис, хэрцгий аргаар хөнөөж, хэргийг нуун далдлах зорилгоор цогцосыг гудамжинд хаясан 18 настай иргэн Г-г албан хаагчид илрүүллээ” гэж мэдээллээ.

2020-11-24 11:13

Ах нь дүүгээ хөнөөгөөд, шуудайнд хийж хаясан байжээ

Өнгөрөгч шөнө өсвөр насны охины амь насыг хохироогоод, цогцсыг  мөчилж шуудайнд хийсэн онц ноцтой хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, гэмт хэрэгтнийг яаралтай эрэн сурвалжилж эхэлжээ.

Талийгаач охин нь арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гараад өнөөдрийг хүртэл сураггүй болоод байсан ба ар гэрийнхнийх нь хүсэлтээр охиныг эрэн хайж байсан байна.

Тэгвэл өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайтай зүйлс олдсон нь талийгаач охины цогцос байжээ. Хэргийн тухай дуудлагыг тухайн хорооны оршин суугч цагдаагийн байгууллагад өгсөн гэх ба дээрх шуудайнуудаас муухай үнэр гарч байна гэдэг мэдээллийг өгсөн байна. Улмаар уг дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулж, сураггүй болоод байсан 16 настай охины цогцос мөн болохыг тогтоожээ. 

Уг хэрэгт Улаанбаатар хотын харьяат 20 гаруй насны эрэгтэйг холбогдогчоор татан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд сэжигтнийг өнөөдөр үүрээр нийслэлийн орчмоос саатуулжээ. Урьдчилсан байдлаар уг этгээд нь түүний төрсөн ах болох нь тогтоогдоод байгаа юм байна.