ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж байна

ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж байна

Цар тахлын үед ЗӨСҮТ-ийн суурин болон явуулын хоёр лаборатори хөдөө, орон нутгийн алслагдсан цэгүүд, боомтуудад шуурхай шинжилгээ хийж ажиллаж байгаа билээ. Энэ удаа Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод PCR шинжилгээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ЗӨСҮТ-ийн суурин лаборатори нь 14900 гаруй шинжилгээ хийснээс зөвхөн хатуу хөл хорионы үед 6000 гаруй шинжилгээг хийгээд байна. Харин явуулын авто лаборатори нь Замын-Үүдэд таван удаа ажиллаж 1281 сорьц, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод ажиллаж 132 сорьцод шинжилгээ хийхэд 2 эерэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж 526 сорьц шинжилж 34 эерэг сорьцыг баталгаажуулсан байна. Харин өчигдрөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтод шуурхай шинжилгээ хийж байгаа аж. 

ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийн баг газар дээр нь PCR оношилгоог шуурхай хийснээр сорьцыг Улаанбаатар хот руу тээвэрлэх цаг алдалгүй, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.