Усанд сэлэлтийн ДАШТ-т Монголын дөрөв тамирчин оролцож байна

Усанд сэлэлтийн ДАШТ-т Монголын дөрөв тамирчин оролцож байна

БНСУ-ын Гуанжү хотод 18 дахь удаагийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 12-28-ны хооронд болж байна.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Спортын мастер М.Дэлгэрхүү, ОУХМ Б.Энххүслэн, ОУХМ Г.Занданбал, Спортын мастер Х.Энхзул гэсэн дөрвөн тамирчин оролцож байгаа билээ.

Өнөөдөр ОУХМ Г.Занданбал 100м мэлхий сэлэлтээр уралдах бол Спортын мастер Х.Энхзул 100м далайн гахай сэлэлтээр уралдана. ОУХМ Г.Занданбал мөн мягмар гаригт буюу долдугаар сарын 23-ны өдөр 50м мэлхий сэлэлтээр уралдана.

Харин Спортын мастер М.Дэлгэрхүү лхагва гаригт буюу долдугаар сарын 24-нд 100м өврөөр даллах сэлэлт болон баасан гаригт буюу долдугаар сарын 26-нд 50м өврөөр даллах сэлэлтээр уралдана

ОУХМ Б.Энххүслэн долдугаар сарын 25-нд 100м өврөөр даллах, долдугаар сарын 27-нд 50м өврөөр даллах сэлэлтээр уралдана

Спортын мастер Х.Энхзулын хувьд долдугаар сарын 26-ны өдөр 50м далайн гахай сэлэлтээр уралдана.




Хуульчид жагсана

27 минутын өмнө