Японд үйлчилгээний газруудыг богиносгосон цагаар ажиллахыг уриалж байна

Японд үйлчилгээний газруудыг богиносгосон цагаар ажиллахыг уриалж байна

Сүүлийн өдрүүдэд Японд коронавирусийн халдварын тохиолдол ихэсч буйтай холбогдуулан энэ долоо хоногийн бямба гарагаас арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл баар, ресторан зэрэг газруудыг богиносгосон цагаар ажиллахыг тус улсын Засгийн газраас уриалжээ. 

Токио мужийн захирагч Юрико Коикэ “Хүнд өвчтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, биднийг маш хүнд байдалд оруулж байна. Токио хотын иргэдийн амь насыг хамгаалах үүднээс ажлын цагийг богиносгохыг дахин хүсч байна” гэжээ.

Хүсэлтэд хариу өгсөн байгууллагууд өдөр бүр 20000 иенийн нөхөн төлбөрийг "хамтын ажиллагааны мөнгө" хэлбэрээр авах юм байна.Өнөөдөр тус улсад коронавирусийн 401 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ингэснээр нийт халдварын тоо 46 саяд хүрээд байна. 

Эх сурвалж: Reuters

 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө