ТАНИЛЦ: Орон нутаг руу явах иргэдэд шинжилгээ хийх 20 цэг

ТАНИЛЦ: Орон нутаг руу явах иргэдэд шинжилгээ хийх 20 цэг

Орон нутагт оршин суух хаягтай иргэдийг нутаг руу нь буцаах ажлыг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулах болсныг УОК-оос мэдээллээ. Орон нутаг руу явах иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдах бөгөөд ингэхдээ 119.mn сайтад нэвтэрч, шинжилгээ өгөх хаягийн мэдээллийг авах юм байна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Орон нутаг руу буцах иргэдээс шинжилгээ авах 20 цэгийг зохион байгуулаад байна. Өөрийн байгаа дүүрэг, хорооны хаягийг 119.mn сайтад оруулахад хаана очиж шинжилгээ өгөх хаягийн мэдээлэл гарч ирнэ.  PCR шинжилгээний хариу 6-8 цагийн дараа гарна. Хариуг 119.mn сайтад гарна. Явахаасаа 48 цагийн өмнө өгөх ёстой. Хариугаа авчихаад удах юм бол шинжилгээний хариунд өөрчлөлт гарч болзошгүй гэж үзэж байгаа. Шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дараа орон нутагтаа очсон байх ёстой.

Унаанд суухдаа шинжилгээний хариу, QR кодоо биедээ авч явна. Орон нутагтаа очоод 14 хоног гэрийн тусгаарлалтад байх шаардлага тавьж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сахина. 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгнө гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэрийн тусгаарлалтад байх хугацаанд халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл тухайн орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой гэдгийг анхааруулж байна” хэмээн мэдээллээ.




Т.Ананда: Сэтгэл зүйн хувьд хэцүү байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ