Хэсгийн ахлагч нар “хүнсний талон” хувьдаа авч журам зөрчиж байжээ

Хэсгийн ахлагч нар “хүнсний талон” хувьдаа авч журам зөрчиж байжээ

Мэдээлэлд ойр байдлаа ашиглаж Баянзүрх дүүргийн зарим хэсгийн ахлагч нар хүнсний талоныг өөртөө авч байгаа зөрчил илэрсэн байна. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны хэсгийн ахлагч нарын ажилд шалгалт хийхэд тэдний зарим нь улсаас олгодог хүнсний талон болон бусад нийгмийн тусламжийг хувьдаа авдаг зөрчил илэрсэн байна. Учир нь нэн ядуу, эмзэг бүлгийн гэх тодотголтой, өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаагаар 310-аас доош үнэлгээтэй гарсан өрх хүнсний талон авдаг.