Д.Нарангэрэл: Коронавирус хүйтэнд тэсвэргүй гэдэг нь худал мэдээлэл

Д.Нарангэрэл: Коронавирус хүйтэнд тэсвэргүй гэдэг нь худал мэдээлэл

Олон нийтийн дунд коронавирус хүйтний улиралд тэсвэргүй гэсэн мэдээлэл түгээд байгаа. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тайлбар өглөө.

Тэрээр “Иргэдийн дунд коронавирус агаарт дэгдэж байна, хүйтний улиралд тэсвэртэй гэсэн ойлголтууд түгээд байна. Бид өмнөх мэдээллээр хэлснээр коронавирус гадаа агаарт эргэлтэд ороод байхгүй. Харин битүү, вакуум орчинд илүү үржих чадвартай. Мөн хүйтэн тэсвэртэй. БНХАУ-ын хөлдөөсөн бүтээгдэхүүн, сав баглаад нь коронавирус илэрч байна. Мөн БНСУ-д гаднаас ирсэн бараа хадгалдаг хүйтэн агуулахад илэрсэн. Дэлхийн эрдэмтэд ч хүйтний улиралд томуутай коронавирус хавсрах магадлалтай гэж анхааруулж байсан. Тиймээс коронавирусийг хүйтний улиралд тэсвэргүй гэж ойлгож болохгүй” гэв.