Францад нутгийн аялгыг шоолж, доог тохуу хийсэн хүнд 3 жилийн хорих ял оноох хууль батлагджээ

Францад нутгийн аялгыг шоолж, доог тохуу хийсэн хүнд 3 жилийн хорих ял оноох хууль батлагджээ

Францын парламентын доод танхим хүнийг нутгийн ​​аялгуугаар ялгаварлан гадуурхахыг хориглох тухай хуулийг баталж, энэ үйлдэл нь "арьс өнгөөр ​​ялгаварлах үзлийн нэг хэлбэр" гэж үзжээ. 

Тус хуулийг парламентын 98 гишүүн дэмжиж, гурван гишүүн эсэргүүцсэн бөгөөд олонхын саналаар баталжээ. Парламентын гишүүд нутгийн аялгаар нь хүнийг шоолж доог тохуу хийх нь арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, хүйсээр ялгаварлан гадуурхах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхах зэрэг үйлдлүүдийг багтаасан ялгаварлан гадуурхалтын жагсаалтад нэмж оруулсан байна.

Шинэ хууль тогтоомжид санал болгосон ялын дээд хэмжээ нь гурван жилийн хорих ял, 45,000 еврогийн торгууль юм.

Парламентын гишүүн Кристоф Еузетийн өргөн барьсан хууль нь олонхын санал авсан ч ордонд нэлээдгүй маргаан өрнүүлсэн байна. Хэд хэдэн гишүүн өөрийнхөө нутгийн аялгаас болж гадуурхагдаж, хүнд байдалд орж байсан талаараа жишээ авч ярьсан бол Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жан Лассалл энэхүү хуулийг хүчтэй эсэргүүцжээ.  

Өнгөрсөн сард тэр Үндэсний Ассемблей дээр өөрөөс нь асуулт асуусан өмнөд нутгийн аялгатай сэтгүүлчтэй бүдүүлэг харьцаж олон нийтийн шүүмжлэлийн бай болоод байсан юм. 

Эх сурвалж: France24

 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө