Ираны цөмийн хөтөлбөрийн удирдагчийн амь насанд зохион байгуулалттайгаар халджээ

Ираны цөмийн хөтөлбөрийн удирдагчийн амь насанд зохион байгуулалттайгаар халджээ

Ираны умард нутгийн Абасард хотод өчигдөр/2020.11.27/ тус улсын “Амад” гэсэн нэр бүхий цөмийн хөтөлбөрийн гол удирдагч, цөмийн физикч Мосхен Фахридзегийн амь насанд халджээ. Түүний сууж явсан автомашины ойролцоо автомашин дэлбэлж, дараа нь автоматаар шүршиж хөнөөсөн байна.

Ираны Засгийн газар, удирдлагууд энэхүү үйл явдал нь Ираны цөмийн хөтөлбөрийг тасалдуулах зорилгоор, гаднын улс орны захиалгаар хийгдсэн гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн тус улсын Армийн командлагч Хосейн Солемани энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг илрүүлж, хатуу цээрлүүлэх болно гэжээ.

Мосхен Фахридзе

2015 онд зургаан улсын хамтарсан гэрээгээр Ираны цөмийн хөтөлбөрийг түр зогсоосон бөгөөд улмаар 2018 онд АНУ уг гэрээнээс гарсан юм. Хэдийгээр Иран улс  шинжлэх ухааны зориулалтаар цөмийн судалгааг үргэлжлүүлж байгаа гэж тайлбарладаг боловч өрнөдийн орнууд Иран улс далд байдлаар цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байна гэж үзэж тус улсын эсрэг хориг арга хэмжээг удаа дараа авсаар ирсэн юм.

Эх сурвалж: Риа Новости