А.Амбасэлмаа гуайг УБТЗ ХНН-ийн Орос дарга цагдаад өгчээ

А.Амбасэлмаа гуайг УБТЗ ХНН-ийн Орос дарга цагдаад өгчээ

Энэ сарын 6-ны өдөр Дархан-Уул аймагт “Төмөр замын байгууллагын соёлын болоод спортын арга хэмжээ" зохион байгуулагдаж, тус арга хэмжээнд ОХУ-ын иргэд ирж оролцсоноос үүдэн төмөр зам дагасан халдвар тархсан” гэж зарим хардаж байгаа юм.

Харин энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Төмөр замчдын тэмцээний хувьд ганц, нэг ОХУ-ын иргэд оролцсон. Тухайн иргэд шинжилгээтэй байсан учир халдвар тараасан гэж бид үзэхгүй байна” гэж мэдэгдсэн билээ. 

Тэгвэл УБТЗ ХНН-ээс мэдэгдэл гаргаж “Уг арга хэмжээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-т ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүд болон ОХУ-ын иргэд ирж оролцоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн юм. 

Иймд УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных гэгч Төмөр зам дахь Цагдаагийн газарт гомдол гаргасан байна. Тэрээр тус гомдолдоо “зарим нэг эрх бүхий албан тушаалтнууд хэвлэлийн бага хурлын үеэр “төмөр замчдын тэмцээний үеэр ганц хоёр ОХУ-ын иргэн байсан” мэтээр ярилцлага өгсөн байна. Иймд Монгол улсын хэмжээнд Онц байдал зарласан энэ үед бусдыг төөрөгдөлд оруулж,  олон нийтийн мэдээллийн сүлжээг ашиглан бусдыг гүтгэн, илт худал мэдээлэл тараасан дээрх үйлдэл нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар бүлгийн 13.14-т заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн шинжтэй байх тул холбогдох этгээдүүдийг хуулийн дагуу шалгаж, энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэжээ. 

Хачирхалтай нь, тус асуудлаас болж УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг үүрэг ажлаа өгөхийг зарим иргэд шаардаж байгаа юм. Гэтэл тус гомдлыг Д.Жигжиднямаа биш УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостны гэгч ОХУ-ын иргэн Төмөр замын цагдаад Монгол Улсын зарим иргэдийг шалгуулахаар ийнхүү гомдол гаргажээ. 

УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных гомдол