Хойд Солонгосын хакерууд вакцин бүтээж буй “AstraZeneca”-д халдахыг оролдсон гэв

Хойд Солонгосын хакерууд вакцин бүтээж буй “AstraZeneca”-д халдахыг оролдсон гэв

Хойд Солонгосын хакеруудыг Их Британийн коронавирусийн эсрэг вакцин боловсруулагч AstraZeneca-руу сүүлийн хэдэн долоо хоногт кибер дайралт хийсэн гэж "Ройтерс" агентлаг мэдээллээ. Ингэхдээ нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээллийг иш татжээ. 

“Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар Хойд Солонгосын хакерууд хуурамч ажлын саналаар AstraZeneca-ийн ажилтнууд, түүний дотор коронавирусийн вакцины судалгаа хийдэг хүмүүстэй LinkedIn, WhatsApp зэрэг сайтуудаар дамжуулж ойртсон байна. 

Үүний дараа Оросын и-мэйл хаяг ашиглаж ажилчдын компьютерт нэвтрэхийг хэд хэдэн удаа оролджээ. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар хакерууд амжилт олоогүй байна. 

“AstraZeneca” энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан бол Оксфордын их сургуулиас “Бид вакцины судалгааны талаарх мэдээллийг маш сайн хамгаалахын тулд Их Британийн Кибер аюулгүй байдлын үндэсний төвтэй хамтран ажиллаж байгаа” гэсэн байна. "CNN" агентлагаас албан ёсны тайлбар авахаар БНАСАУ-ын Женев дэх НҮБ-ын дэргэдэх төлөөлөгчийн газарт хандсан боловч хариу өгөөгүй аж. Харин төлөөлөгчийн газрын ажилтан "Ройтерс" агентлагийн мэдээллийг "хуурамч мэдээ" бөгөөд "зохиомол" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN, Reuters