Хятадад хүний эд эрхтэнг хууль бусаар авч, худалдаалдаг эмч нарыг илрүүлжээ

Хятадад хүний эд эрхтэнг хууль бусаар авч, худалдаалдаг эмч нарыг илрүүлжээ

Хятадад ослын улмаас хохирсон хүмүүсийн эрхтнийг хууль бусаар авч, худалдаалсан хэргээр зургаан хүнийг баривчилсан талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр мэдээллээ. Тэд ослын улмаас хүнд гэмтэл авсан болон нас барсан иргэдийн эд эрхтнийг “гэр бүлийнхэн нь хандив хэлбэрээр өгч байна” хэмээн хууран мэхэлдэг байсан аж. 

Цагдаагийн газрын мэдээлж буйгаар гэмт этгээдүүд 2017-2018 оны хооронд Аньхуй мужийн эмнэлэгт 11 хүний ​​элэг, бөөрийг зөвшөөрөлгүйгээр авсан байна. Мөн гэмт бүлэглэлд өндөр зэрэглэлийн хагалгаа хийдэг дөрвөн ч эмч багтаж байсан бөгөөд зарим нь бусад эмнэлгүүдэд эрхтэн худалдаалах чиглэлээр ажилладаг байсан нь тогтоогджээ. 

Тэд ихэвчлэн осолд орсон болон тархины цус алдалттай хүмүүсийг “онилж” улмаар гэр бүлийнхнийх нь өмнөөс хуурамч зөвшөөрлийн бичиг үйлддэг байсан аж. 

Дараа нь хохирогчийг шөнө дөлөөр эмнэлгээс гаргаж, түргэн тусламжийн машин шиг харагдуулсан фургоноор тээвэрлэдэг байжээ. Энэ явдлыг саяхан хохирогчдын нэгнийх нь хүү олж мэдэж, хуулийн байгууллагад мэдээлснээр ил болсон байна. Улмаар тус хэрэгт холбогдуулан зургаан хүнийг өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр баривчилжээ. 

Эх сурвалж: BBC