ШУУРХАЙ МЭДЭЭ: Улаанбаатар, Сэлэнгэ, Архангайд хөл, хориог 10 хоног сунгав

ШУУРХАЙ МЭДЭЭ: Улаанбаатар, Сэлэнгэ, Архангайд хөл, хориог 10 хоног сунгав

Ирэх сарын 01-ны өдөр /2020.12.01/ буюу Мягмар гаригт хатуу, хөл хорины  дэглэмийн хугацаа дуусна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Улсын онцгой комисс болон Засгийн газар хуралдаж хөл, хориог үргэлжлүүлэн сунгах эсэхээр шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, хөл, хориог хэсэгчилж буюу халдварын голомт болсон хот, аймгууд болох Улаанбаатар, Сэлэнгэ, Архангайд хөл, хориог 10 хоног сунгаж, арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 хүртэл хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. 

Харин Дархан, Эрдэнэт, Говь-Сүмбэр, Дорноговь болон бусад аймагт бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болжээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бүс нутагт иргэн, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаагаа халдвар хамгаалалтын өндөр дэглэмд явуулах боломжтой болох аж. Харин олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээг хориглох юм байна. 

Гэхдээ Улаанбаатарт шаардлагатай зарим аж, ахуй нэгжийн үйл ажиллагааг нээхийг зөвшөөрч байгаа аж. Мөн зарим төрлийн согтууруулах ундааг худалдан борлуулахыг зөвшөөрч байгаа гэх мэдээлэл байна. 

Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатарын мэдээллийг удахгүй хүргэх болно.