ЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэд 5 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдвар 348 боллоо

ЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэд 5 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдвар 348 боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр нийт 10,308 хүнд шинжилгээ хийхэд долоон  хүний сорьцод коронавиурс илэрлээ. Улаанбаатарт хоёр хүнээс коронавирус илэрсэн бөгөөд энэ хоёр хүн ойрын хавьтал тул тусгаарлагдсан байсан. Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн л ойрын хавьтлаас илэрсэн.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинээр халдвар бүртгэгдээгүй” гэлээ.