БНХАУ-ын роботжуулсан сансрын хөлөг сарны тойрог замд амжилттай нэвтэрчээ

БНХАУ-ын роботжуулсан сансрын хөлөг сарны тойрог замд амжилттай нэвтэрчээ

БНХАУ сарны гадаргаас дээж авахаар өнгөрсөн долоо хоногт /2020.11.23/ роботжуулсан сансрын хөлгөө хөөргөсөн билээ. Хөлгийг Хайнань арлын Вэнчань сансрын буудлаас Chang’e-5 хөлгийг тээвэрлэсэн Long March-5 пуужинтай хамт хөөргөсөн юм. Тэгвэл "Chang'e-5" хөлөг сарны тойрог замд амжилттай орсон хэмээн тус улсын сансар судлалын эрдэмтэд мэдээллээ.

Хөлөг дэлхийн агаар мандлаас гарснаас хойш нийт 112 цаг нисэж, улмаар сарны тойрог замд саадгүй нэвтэрсэн байна.

Сансрын тойрог замд орсон байдлыг зураглавал

Хөлөг сансраар 23 хоног аялах бөгөөд 12-р сарын дундуур дээжийг дэлхийд авчрах төлөвлөгөөтэй байгаа. Хөлгийн гол зорилго нь сарны "Oceanus Procellarum" гэх тогооноос 2 кг сорьц цуглуулах юм. Хачирхалтай нь “Chang’e 5” хөлөг нарны эрчим хүчээр ажилладаг тул шөнийн цагаар ажиллах боломжгүй юм байна.

БНХАУ сүүлийн үед сансрын уудам дахь үйл ажиллагаандаа түлхүү төвлөрч ажиллаж байна. Тус улс өнгөрсөн онд анх удаа сарны алслагдсан хэсэгт хөлгөө буулгаж байсан бол энэ оны долдугаар сард Ангараг гараг руу анхны робот станцаа илгээсэн билээ. Тус улс 2022 онд дэлхийн тойрог замд байнга ажиллах өөрийн станцтай болохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: SCMP

 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө