Мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Коронавирус /COVID-19/-ний цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, хатуу хөл хориог тогтоосон.

Цагдаагийн байгууллагаас цахим орчин дахь хууль бус үйл ажиллагааг олж илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага оногдуулах зорилгоор шалгалтын ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд цахим орчинд лотто, покер зэрэг бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулсан 121 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож, 46 хүнд хуулийн хариуцлага хүлээлгээд байна.

Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах нь Монгол Улсын Эрүүгийн хуулий тусгай ангийн 20.17 дугаар зүйл “Мөрийтэй тоглоом зохион байгуулах”-д заасан эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдог.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө