Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэрэгт  яллах дүгнэлт  үйлджээ

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас  Эрчим хүчний сайд асан М.Сономпилд  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн  263.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан  гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн байна.

Тус эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 11:00 цагт шүүх хуралдааныг товлосон байна.




Өнөөдөр морь өдөр

54 минутын өмнө