Ерөнхийлөгч Х.Баттулга Соёлын сайд С.Чулууныг огцруулахыг ШААРДАЖ байгаа юу

Ерөнхийлөгч Х.Баттулга Соёлын сайд С.Чулууныг огцруулахыг ШААРДАЖ байгаа юу

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий хоёр сайдыг огцруулахыг Засгийн газар, Ерөнхий  сайд У.Хүрэлсүхээс шаардаж эхэлсэн гэж улс төрийн хүрээнд ярьж байна. 

Тодруулбал, Соёлын сайд С.Чулуун, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг битүүхэндээ шахаж, шаардаж буй гэх мэдээлэл байна. 

Соёлын сайд С.Чулууныг эрх ашгийн зөрчилтэй гэж буй бол Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй гэх үндэслэлийг тайлбарлаж буй бололтой. С.Чулууныг тус албан тушаалд томилохтой зэрэгцэн бусдын оюуны бүтээлийг хулгайлсан, эрдэмтдийг дарамталдаг гэх яриа цахим орчинд тархсан. Мөн эрдэмтэд нэгдэн С.Чулууныг Соёлын сайдаар томилсныг эсэргүүцэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн байдаг.