ХБНГУ: АНУ “Новичок”-ийг үйлдвэрлэдгээ хүлээн зөвшөөрсөн гэв

ХБНГУ: АНУ “Новичок”-ийг үйлдвэрлэдгээ хүлээн зөвшөөрсөн гэв

АНУ-ын арми "Новичок" гэх мэдрэл саажуулах бодисын олон төрлийг гарган авдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж Германы  Засгийн газраас гаргасан мэдэгдэлд дурджээ.

“Edaily” цахим хэвлэлийн мэдээлснээр, баримт бичигт ХБНГУ-ын Засгийн газар "Навальныйг "Новичок" байлдааны бодисоор хордуулсныг тогтоосны дараа үүний хариуцлагыг Химийн зэвсгийг хориглох байгууллагын конвенцийн гишүүн бүхий л орнуудад үүрүүлсэн" гэнэ.

Навальныйн биеэс олдсон хорны химийн нэгдэл 2018 онд Оросын тагнуулч асан Сергей Скрипалийг охиных нь хамт хордуулсан бодисоос илүү аюултай, хортой байсан гэдгийг Мюнхен дэх Бундесварын эмзүй, хор судлалын хүрээлэн тодорхойлсныг Засгийн газар мэдэж байсан эсэх талаарх асуултад "Энэ талаар мэдээлэлгүй" гэсэн хариулт өгчээ.  Түүнчлэн, Засгийн газраас өгсөн хариултуудад, "Новичок" нь улсын байгууллагууд төдийгүй хувь хүмүүс ч авах боломжтой байдаг гэдгийг батлах баримтууд олдсон гэж онцолсон байна.

Мэдрэл саажуулах бодис гэдэг нь байлдааны хордуулагч бодисонд хамаардаг бөгөөд дэлхий даяар хэрэглэхийг хориглосон. 1997 онд хүчин төгөлдөр болсон Химийн зэвсэг хориглох тухай конвенцоор химийн зэвсэг үйлдвэрлэх, ашиглахыг хориглосны дээр химийн зэвсгийн бүхий л нөөцийг устгах талаар тусгасан юм. Байлдааны хордуулагч бодисуудын дотроос илүү хор хөнөөлтэй мэдрэл саажуулах бодисыг Германд боловсруулан гаргаж байв. Энэ бол хүний бие организм дахь мэдрэлийн импульс дамжуулалтыг алдагдуулж, саажилт үүсгэн, улмаар үхэлд хүргэж болзошгүй аюултай бодис юм.

Эх сурвалж: Edaily