Маргааш “Нэг өрхөөс нэг иргэн”-ийг шинжилгээнд хамруулах ажил эхэлнэ

Маргааш “Нэг өрхөөс нэг иргэн”-ийг шинжилгээнд хамруулах ажил эхэлнэ

Маргааш буюу энэ сарын 04-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй иргэнд тандалтын зорилгоор коронавирусийн шинжилгээ хийнэ гэдгийг Нийслэлийн Онцгой комиссын  гишүүн Э.Эрдэнэбаатар мэдэгдлээ.

Тэрбээр "нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэгт 70 гаруй мянга иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна” гэсэн юм. Энэхүү шинжилгээний ажил  маргаашаас эхлэн арван хоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм байна. 

Шинжилгээ авах 30 цэгийг дүүрэг бүрд харилцан адилгүй тоотой нээсэн байна. Учир нь энэхүү шинжилгээнд халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд түлхүү хамруулах чиглэлд ажиллах юм байна.

ШИНЖИЛГЭЭ ХИЙХ 30 ЦЭГ

  • Баянзүрх дүүрэгт 6 цэг
  • Баянгол дүүрэгт 6 цэг
  • Хан-Уул дүүрэгт 4 цэг
  • Чингэлтэй дүүрэгт 2 цэг
  • Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг
  • Сүхбаатар дүүрэгт 3 цэг
  • Багануур дүүрэгт 2 цэг
  • Налайх дүүрэгт  2 цэг
  • Багахангай дүүрэгт 1 цэг байгаа юм байна.

Сонирхуулахад, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд гарсан халдварын тохиолдол олон бүртгэгдээд байгаа юм.