Жо Байден болон АНУ-ын 3 Ерөнхийлөгч асан олон нийтийн өмнө вакцин тариулахад бэлэн байгаагаа мэдэгдэв

Жо Байден болон АНУ-ын 3 Ерөнхийлөгч асан олон нийтийн өмнө вакцин тариулахад бэлэн байгаагаа мэдэгдэв

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден “АНУ-д коронавирусийн вакцин хийх боломжтой болмогц бүх америкчуудыг албадан вакцин хийлгэхгүй, энэ нь тухайн хүний эрх чөлөөний асуудал юм” гэлээ. Түүнчлэн тэрээр өнгөрсөн пүрэв гарагт иргэдийн дунд үүсээд буй айдсыг алга болгохын тулд олон нийтийн өмнө вакцин хийлгэхдээ баяртай байх болно гэж мэдэгджээ. Жо Байденаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж В Буш, Билл Клинтон нар олон нийтийн өмнө вакцин тариулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Эдгээр гурван Ерөнхийлөгч асан гурвуулаа Жо Байденыг дэмжигчид юм.

АНУ-ын Хүнс эмийн  удирдлагын газар ирэх долоо хоногт буюу 12 дугаар сарын 10-ны өдөр коронавирусийн эсрэг “Moderna”, “Pfizer” болон “Biotech”компаниудын хоёр төрлийн вакцинд зөвшөөрөл олгох асуудлаар хуралдана. Гэхдээ урьдчилсан байдлаар Америк Германы “Pfizer” болон “Biotech”компанийн вакциныг авах талаар мэдээлээд байгаа билээ. Тус вакциныг зөвшөөрсөн анхны улс нь Их Британи болсон юм. Тус улс хоёр хоногийн өмнө вакцины 800 мянган тунг урьдчилсан байдлаар авсан гэсэн мэдээ гараад буй.  

Эх сурвалж: CNN




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө