ОХУ-д коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлжээ

ОХУ-д коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлжээ

ОХУ-ын Засгийн газраас хэд хоногийн өмнө мэдээлэл хийж бүх нийтийн вакцинжуулалтыг бямба гарагт эхлүүлнэ хэмээн мэдэгдсэн. Төлөвлөгөө ёсоор  “Спутник V” вакциныг өнөөдөр Москва хотын иргэдэд тарьж эхэлжээ. Хот даяар 70 гаруй вакцины цэгийг байгуулсан бөгөөд эмнэлгийн байгууллага, асрамжийн газар, цагдаа гэх мэт  эрсдэлт бүлгийн 18-60 насны хүмүүс цаг авахгүйгээр тариулах боломжтой аж. Вакцинжуулалт орон нутгийн цагаар өглөөний 08.00-20.00 хүртэл үргэлжлэх юм байна. 

Вакциныг бүтээгчид “Спутник V”-ийн үр дүнг 95 хувь хэмээн зарлаж, ямар нэгэн сөрөг гаж нөлөө илрэхгүй хэмээн баталж буй. Вакцинжуулах өдөр товлогдсоноос хойш хэдэн мянган иргэн бүртгүүлсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. 

ОХУ энэ жилийн эцэс гэхэд вакцины хоёр сан тунг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Вакцинжуулалтыг 2 үе шаттай хийх бөгөөд эхний тарилгаас хойш 3 долоо хоногийн дараа хоёр дахь тарилгыг хийх аж. Вакцин хийлгэсний дараа 3 хоног усанд орох, спортоор хичээллэх, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох заалттай байна. Мөн биеийн температур нэмэгдэж болзошгүйг анхааруулж энэ тохиолдолд парацетамол уухыг зөвлөжээ.

Эх сурвалж: BBC

 

 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө