Энэ сарын 18-ны өдрөөс ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт эхэлнэ

Энэ сарын 18-ны өдрөөс ЕБС-ийн сурагчдын өвлийн амралт эхэлнэ

Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор ЕБС-ийн сурагчид болон оюутнууд цахимаар хичээллэж эхэлсэн билээ. Тэгвэл энэ сарын 18-ны өдрийг хүртэл ЕБС-ийн теле хичээл орж сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амрах юм. Харин их дээд сургуулийн цахим хичээл 2021 нэгдүгээр сарын 5-ныг хүртэл орж, хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амарна. Мөн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу мягмар гарагаас эхлэн сургуулийн орчинд давтлага хийхийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвшөөрсөн.

Тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч байгаа юм.