ВИДЕО: Залуу хос байшингийнхаа хананаас 100 жил хадгалагдсан 66 шил виски олжээ

ВИДЕО: Залуу хос байшингийнхаа хананаас 100 жил хадгалагдсан 66 шил виски олжээ

Нью-Йорк хотод амьдардаг залуу хос Ник Драммонд, Патрик Баккер нар саяхан хуучин байшиндаа засвар хийхдээ байшингийн гадна талын хана хэсгээс 100 жилийн өмнөх 66 шил виски олжээ.  

1915 онд баригдсан уг байшинд залуу хос нүүж ирээд нэг жилийн л хугацаа өнгөрсөн байна. Виски тус бүр цаасан боодолтой байсан бөгөөд Шотландын хуучин “Smuggler Gaelic” гэсэн шошготой байжээ. Тус брэнд нь өнөөг хүртэл виски үйлдвэрлэдэг юм.

Уг байшингийн анхны эзэн нь гүн Адольф Хампфнер гэгддэг Герман эр байсан бөгөөд хууль бусаар архи дамлан худалдаалдаг байсан гэнэ. Одоогоос 100 жилийн өмнө АНУ-ын засгийн газар согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, зарахыг улс даяар хориглосон шийдвэр гаргаж байсан. Энэ үеийг түүхэнд “Хориглолтын үе” гэж нэрлэдэг байсан бөгөөд 13 жил үргэлжилсэн юм. Тухайн үед архины хорионы улмаас хил давуулан нууцаар архи худалдаалах үйл ажиллагаа газар авч байсан гэж түүхэнд өгүүлжээ.

ҮЗЭХ: