“Сайн ломбард”-ыг дээрэмдсэн 25-35 насны хоёр этгээдийг эрэн хайж байна

“Сайн ломбард”-ыг дээрэмдсэн 25-35 насны хоёр этгээдийг эрэн хайж байна

Өчигдөр /2020.12.17/ орой Баянгол дүүргийн 11-р хороонд байрлах “Сайн” ломбардыг 25-35 насны эрэгтэй хоёр этгээд дээрэмдэж, зугтсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

Тодруубал, тус ломбардны гурван ажилтан ажлаа хийж байхад нь тус хоёр этгээд ажилчдад хутга тулган сүрдүүлж, хэмжээ нь тодорхойгүй үнэт эдлэлүүд болон 1 сая 30 мянган төгрөгийг тус ломбарднаас дээрэмдсэн байгаа юм.

Бид энэхүү хэрэг явдал хэрхэн үргэлжилж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Дараах этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна” гэх мэдээллийг өглөө.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө