МАН Өршөөлийн хууль боловсруулж, ажлын хэсгийг нь Ж.Мөнхбат гишүүн ахалж байна

МАН Өршөөлийн хууль боловсруулж, ажлын хэсгийг нь Ж.Мөнхбат гишүүн ахалж байна

МАН-ын 100 жилийн ой удахгүй тохионо. Залгуулаад Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиох юм. МАН энэ түүхэн ойг угтан улс төрийн шийдвэр гаргаж 100 хүнд өршөөл үзүүлэн суллана гэх мэдээлэл улс төрийн яригдаж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ үйл явцыг эхлүүлэхээр МАН-аас аль хэдийн бэлтгэж эхэлсэн бөгөөд гагцхүү Ерөнхийлөгчтэй л учраа ололцохгүй байгаа гэх. 

МАН уг ажилд бэлтгэн Өршөөлийн хууль боловсруулж эхэлсэн бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ахалж байгаа аж. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссоос цар тахлын үед хоригдлуудыг суллах зөвлөмжийг улс орнуудад өгч буй. Учир нь хорих ангид цар тахал тархах нь маш эрсдэлтэй юм. Тиймээс уг зөвлөмж нь МАН-д хууль санаачлах далимыг бүрдүүлж өгсөн бололтой. 

Энэ удаагийн Өршөөлийн хуульд хэд, хэдэн зүйлийг тусгахаар анхаарч ажиллаж байгаа бөгөөд авлига албан тушаалын хэрэгтнүүд, онц хүнд гэмт хэрэгтэн, хүүхэд хүчирхийлэгчдийг өршөөлд хамруулахгүй байх чиглэлтэй байгаа аж. Харин ДЭМБ-ын дээрх зөвлөмжид үндэслэн 60-аас дээш настай хоригдлууд, эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хоригдлуудыг голчлон өршөөхөөр хуулийн төслийг боловсруулж байгааг эх сурвалж хэллээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө